Дэлгэрмєрєн-Буруу эргэлт киноны дуу

Їїлэн чєлєєний наранд бїїлээцэн дулаацах нас минь
Їнэн худлын хооронд бїдэгрэх тусамч
Їгний сайханд хєєгдсєн хэрвий гэгээн сэтгэл
Їїрд гэж амлаагїйч зуурдхан байгаагїй
Нєхєрлєл эхэлсэндээ биш найзалж яваад яаж дууссандаа
Нєхєж гїйцэшгїй цаг хугацааг хэлнээ
Нэр нэгтэй дуудуулж єссєн багын тэр єдрїїд дууссаныг мэднээ

Дахилт
Тэртээх єдрїїд энїїхэнд харагднаа
Тэгэхэд чи хаана явна даа
Найзалхын їед чи дэргэд хэзээд байсан
Нарыг надтай уралдаж бас єрсєж харсан найз чи
Насалхын хувьсалд чи хажууд минь байсан
Намайгаан єєртєйгєє уусгаж нэхдэгсэн найзаа

Єглєє нарны хурц туяанд намайг сэрээж харуулчихаад
Їдшийн шингэх нарнаар чи байсангїй
Єнгийг нь дїрсэлж чадхааргїй тэр сайхан нарны
Єрєєсєн цацраг нь гэмтсэнийг би харлаа

Дахилт
Тэртээх єдрїїд энїїхэнд харагднаа
Тэгэхэд чи хаана явна даа
Найзалхын їед чи дэргэд хэзээд байсан
Нарыг надтай уралдаж бас єрсєж харсан найз чи
Насалхын хувьсалд чи хажууд минь байсан
Намайгаан єєртєйгєєн уусгаж нэхдэгсэн найзаа

Одоо чи хаана байна анд минь
Очоод чамайгаан тэврэе
Од харавсан тэр єдєр би нулимсан
Огторгїй хайран чамайг надаас далд нуусан
Одоо болтол би андыгаа хайсан

Дахилт
Тэртээх єдрїїд энїїхэнд харагднаа
Тэгэхэд чи хаана явна даа
Найзалхын їед чи дэргэд хэзээд байсан
Нарыг надтай уралдаж бас єрсєж харсан найз чи
Насалхын хувьсалд чи хажууд минь байсан
Намайгаан єєртєйгєєн уусгаж нэхдэгсэн найзаа

Outlaw - Musun hair (OFFICIAL Music Video)

Theme from Stairway To Heaven (korean tv drama)


Ажлын стрессээс яаж сэргийлэх вэ


Монголчууд бид “стресс” гэх үгийг олонтаа хэрэглэдэг. Гэвч “стресс” гэгч чухам юу болохыг, ямар хор уршигтай, хэрхэн шийдвэрлэх талаар тэр бүр мэдээлэл байдаггүй. Анхааралгүй орхин стресст байдал удаан хугацаанд үргэлжилсэн тохиолдолд ирээдүйд зүрх судасны өвчин, сэтгэл санааны хямрал, хоол боловсруулах эрхтэний хямрал зэргийг үүсгэх аюултай байдаг тул анхан шатанд нь эмчлэх хэрэгтэй. Тиймээс дараахь мэдээллийг та бүхэнд хүргэе.

“Ажлын стресс” гэж юу вэ?

Ажлын стресс гэж үндсэндээ ажлын шаардлага нь ажилтны хэрэгцээ, эх сурвалж болон чадварт нийцэхгүй, тохирохгүй байгаа үед үүсэх биеийн болон сэтгэл санааны хариу үйлдлийг хэлнэ. Ажлын стресс нь эрүүл мэндийг доройтуулж, улмаар хүнийг өвчлүүлэх эрсдэлтэй.
Ажлын стрессийг ажлын сорилт, бэрхшээлээс ялгах нь чухал. Сорилт, бэрхшээл нь сэтгэл санаа болон бие махбодийн хувьд биднийг эрчимжүүлж, шинэ чадвар, ажилдаа гарамгай болох хүчин зүйл болж байдаг. Өөрөөр хэлбэл сорилтыг даван туулсан тохиолдолд бид тайвширч сэтгэл хангалуун болдог. Харин ажлын стресс бол үүнээс туйлын өөр зүйл байдаг. Ажилтан өөрт оногдсон ажлын шаардлагуудыг гүйцэтгэж чадахгүй тохиолдолд тайвширахын оронд сандарч, сэтгэл ханахын оронд стресстдэг.

Ажлын стресс үүсэх шалтгаанууд

Ерөнхийдөө ажилтан болон ажиллах орчин, нөхцөл хоорондын харилцан холбооны үр дүнд ажлын стресс үүсдэг. Тухайлбал:
-Хэтрүүлэн ажиллах: орой хүртэл ажиллах, гэртээ ажлаа хийх, амралтгүй ажиллах
-Ирээдүйд ажлаас халагдах нь тодорхой болсон нөхцөл байдал
-Мэргэжлийн бус ажил хийх
-Хүсэл сонирхолгүй ажил хийх
-Удирдлага болон хамт ажиллагсадтайгаа зөрчилдөөнтэй байх

Анхан шатны шинж тэмдгүүд

Хэрэв та шинж тэмдгүүдийг эрт илрүүлсэн бол ноцтой, архаг өвчлөлүүд тусалгүйгээр өөрийн асуудлаа зохицуулах боломжтой болно. Шинж тэмдгүүд:
-Ажилдаа сэтгэл хангалуун бус байх
-Нойр хулжих
-Огцом ууртай болох
-Ходоод хямрах
-Толгойн өвчин
-Гэр бүлийнхэн болон найз нөхөдтэйгээ таатай бус харьцаа өрнүүлэх
-Ёс суртахууны түвшин доройтох
-Шүдээ хавирах
-Мансууруулах болон согтууруулах бодисын хэрэглээ нэмэгдэх

Удаан хугацааны үр дагавар

Хэрэв энэ асуудлыг эмчлэлгүй орхивол ажлын стресс нь зарим ноцтой асуудлуудыг үүсгэнэ. Тухайлбал:
-Зүрх судасны өвчин
-Хоол боловсруулах эрхтэний хямрал
-Сэтгэл санааны хямрал
-Ажлын байрны осол
-Амиа хорлох

Ажлын стрессийг ажилтан өөрөө бие даан шийдвэрлэх аргууд

-Ажлаасаа түр хугацаанд чөлөө авах, ажлаа цаг тухайд нь гүйцэтгэх, гэртээ ажлаа хийхгүй байх, амралтын өдрүүдэд бүтэн амарч байх
-Хамтран ажиллагсадтайгаа зөвшилцөх, тэднийг ойлгохыг хичээх
-Тогтсон ажлын төлөвлөгөөтэй ажиллах
-Чиг үүрэг даргаас авахдаа тодотгол хийж байх
-Өдрийн цайгаараа алхаж байх гэх мэт

Байгууллага ажилчдынхаа стрессийг шийдвэрлэх арга

Стресс Менежмент хийх: АНУ-н компаниудын талаас илүү хувь нь стресс менежментийн сургалт болон ажилчдыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлдэг ба эдгээр нь ажилчдыг ажлын хүнд хэцүү нөхцөл байдлуудыг даван туулах чадварыг сайжруулах зорилготой байдаг. Стресс менежментийн хөтөлбөрүүд нь стрессийн эх сурвалж, мөн чанар, түүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, хувь хүн өөрөө хэрхэн стрессийг шийдвэрлэх тухай, цагийн зохион байгуулалт болон тайвшрах дасгалуудыг заадаг байна. Гэвч энэхүү арга нь хоёр үндсэн сул талтай:
1.Стрессийн шинж тэмдгүүдийг зөвхөн богино хугацаанд шийдвэрлэнэ.
2.Ажилтанд анхаарлаа хандуулдаг учир стрессийн үндсэн шалтгаан болох орчинг орхигдуулдаг.

Байгууллагын өөрчлөлт

Ажилтны ажиллах орчин, нөхцлийг өөрчлөх нь стрессийг шийдвэрлэх найдвартай арга зам юм. Энэхүү арга нь ажлын стрессийг шууд бууруулдаг. Юуны түрүүнд стресс үүсгэж буй ажлын нөхцлийг илрүүлэх ба дараа нь тухайн стресс үүсгэгчийг устгах, өөрчлөх стратегийг боловсруулна. Энэ арга мөн сул талтай. Ажлын байран дахь бүх ажилчдын стрессийг нэгэн зэрэг шийдвэрлэх боломжгүй. Учир нь шинэ ажлын орчин өөр нэг ажилтанд стресс бий болгох боломжтой байдаг.
Тэгэхээр дээрхи хоёр арга замыг хослуулан хэрэглэсэн тохиолдолд байгууллага ажлын стрессийг бүрэн шийдвэрлэх боломжтой юм.